FIBA-ийн Азийн цомын 2029 оны урьдчилсан шатны эхний шатны тэмцээний зохион байгуулах улсыг зарлалаа.
АНЭУ-ын Дубай, Казахстаны Атырау, Малайзын Серембан, Монголын Улаанбаатар хотууд FIBA-ийн Азийн цомын 2029 оны эрэгтэйчүүдийн урьдчилсан шатны тэмцээний зохион байгуулахаар болсон байна.
Тус тэмцээнд энэ оны наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын нэгний хооронд болох бөгөөд А, В, С, D хэсэгт хуваагдсан багууд тус тусын хотуудад тоглолтоо хийх юм. Харин манай улсад D хэсгийн тоглолт болох бөгөөд Монгол, Тайланд, Вьетнам, Фижигийн багуудтай тоглоно.
