“Алдар” спорт хорооны баг, тамирчид холимог багийн улсын аварга боллоо

“Алдар” спорт хорооны баг, тамирчид холимог багийн улсын аварга боллоо

Жүдо бөхийн холимог багийн 12 дахь удаагийн УАШТ-ий алтан медалийн төлөөх шигшээ барилдаанд “Алдар” спорт хороо болон “Хилчин” спорт хорооны нэгдүгээр багийнхан тунаж үлдсэн.

“Алдар” спорт хорооны багаас Г.Болор-Очир, А.Мөнх-Эрдэнийг, А.Адьяасүрэн, А.Дуламсүрэнг, С.Лхагвадулам, Д.Есүйг ялав.

Харин “Хилчин” спорт хорооны тамирчдаас Б.Гончигсүрэн, Ө.Дүүрэнбаярыг, Т.Ариунзаяа, Г.Наранцэцэгийг, Ё.Басхүү, Л.Анхзаяаг дийлсэн.

Улмаар хоёр багийнхан 3:3-аар тэнцэж, ахин нэг жинг сугалан барилдахад -90 кг-ын жинд Г.Болор-Очир, А.Мөнх-Эрдэнэ нар хүч сорих болж, Г.Болор-Очир өрсөлдөгчөө буулган авснаар ялагчийн хувь заяаг шийдлээ.

УАШТ-ий холимог багийн төрөлд амжилттай оролцож, медаль гардсан баг, тамирчдадаа баяр хүргэе.

  1. Д.Батсайхан, П.Нямлхагва, Д.Цэрэнханд дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо
  2. Х.Эрдэнэт-Од, Г.Түвшинжаргал, Б.Мөнхтуяа дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо
  3. Б.Серик дасгалжуулагчтай “Сүлд” спорт хороо
  4. Г.Энхбаяр, Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай “Женко” клуб

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ