Леброн Жеймс замналдаа нийт 51 мянган дахь оноог авлаа

Леброн Жеймс замналдаа нийт 51 мянган дахь оноог авлаа

Лос Анжелес багийн тоглогч Леброн Жеймс улирал болон плейоффийн тоглолтод авсан оноо 51 мянгад хүрлээ. Тэрбээр энэ жил 41 настай бөгөөд NBA-д 23 дахь улиралдаа тоглож байна.

Түүний баг нь өнөөөдөр Торонто Репторс багийг талбайдаа хүлээн авч тоглож 93-110 харьцаагаар хожил байгуулсан байна. Леброн Жеймс 24 оноо, 4 самбар 7 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Лука Дончич 25 оноо, 7 дамжуулалт, ДиАндрэй Эйтон 25 оноо, 13 самбар, Руй Хачимура сэлгээнээс 10 оноог авсан байна.

Эсрэг багаас Скоти Барнес 22 оноо, З самбар, Брэндон Инграм 19 оноог 6 самбар, 7 дамжуулалт, Сандро Мамукэлашвили сэлгээнээс 20 оноог авсан байна.

Улмаар Лейкэрс сүүлийн долоон тоглолтоос хоёрт нь хожиж, улирлыг 25 хожил, 16 хожигдолтойгоор өрнөд бүсийн 6-рт эрэмбэлэгдэж байна. Харин  Репторс 25 хожил, 19 хожигдолтой болж дорнод бүсийн 4-р байрт бичигдэж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ