The MongolZ баг энэ оны эхний тэмцээн IEM Krakow 2026 тэмцээнд оролцоно

The MongolZ баг энэ оны эхний тэмцээн IEM Krakow 2026 тэмцээнд оролцоно

Электрон тоглоомын CS2 төрлийн The MongolZ баг энэ оны эхний тэмцээн Польш улсын Краков хотноо болох IEM Krakow 2026 тэмцээнд оролцох бөгөөд тэд эхний тоглолтоо энэ сарын 31-нд хийхээр болжээ.

Түүний дараа нь ирэх хоёрдугаар сарын 14-22-ны өдрийн хооронд Румын улсын Клуж-Напока хотноо болох PGL Cluj-Napoca 2026 тэмцээний урилгыг хүлээн авсан байна.

Энэхүү тэмцээнд нэгдүгээр сарын VRS Global жагсаалтаар топ 16 баг оролцох бөгөөд нийт шагналын сан нь 1 250 000 ам.доллар юм. Хэсгийн шатанд багууд "Swiss bracket" форматаар тоглож гурав хожил авсан багууд нь шигшээ шатанд шалгарах бол гурав хожигдсон багууд тэмцээнийг орхино.

The MongolZ багийн бүрэлдэнүүнд ахлагч Blitz  /Б.Гарьдмагнай/,  Techno4k  /М.Содбаяр/, 910  /Б.Өсөхбаяр/, Mzinho  /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалаа/ нар тоглож байгаа бөгөөд сэлгээнд Senzu /М.Азбаяр/ байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ