"The Mongolz" баг эхний тоглолтод хожигдлоо

Электрон спортын CS2 төрлийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "ESL Pro League" тэмцээний 22 дахь улиралын тэмцээн /2025.09.28/ өдөр Швед улсын Стокгольм хотноо болж байна.

Монгол Улсын "The Mongolz" баг тус тэмцээний хоёрдугаар шатнаас оролцож байгаа бөгөөд эхний тоглолт өчигдөр /2025.10.04/  ОХУ-ын "HOTU" багтай тоглож 1-2 (Overpass 8-13, Mirage 13-10, Ancient 9-13) харьцаагаар хожигдлоо. Улмаар манай залуус нэг хожигдолтой Украйны "Inner Circle" багтай өнөөдөр 16:30 цагт тоглохоор боллоо.

Тус тэмцээн хоёр үе шатаас бүрдэх бөгөөд нийт 24 баг оролцож байна. Эхний шатанд 16 баг өрсөлдөж найман баг нь хоёрдугаар шатанд шалгарч үлдэж хоёрдугаар шатанд шууд урилгаар ирсэн найман багтай тоглоно. 

Тэмцээн нь Swiss Stage дүрмээр явагдах бөгөөд 3 хожсон баг шигшээ шатанд шалгарч, 3 хожигдсон баг тэмцээнээс хасагдах журамтай.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ