"The Mongolz" баг "ESL Pro League" тэмцээний эхний тоглолтоо ОХУ-ын "HOTU" багтай тоглоно

Электрон спортын CS2 төрлийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "ESL Pro League" тэмцээний 22 дахь улиралын тэмцээн /2025.09.28/ өдөр Швед улсын Стокгольм хотноо болж байна.

Тус тэмцээн хоёр үе шатаас бүрдэх бөгөөд нийт 24 баг оролцож байна. Эхний шатанд 16 баг өрсөлдөж найман баг нь хоёрдугаар шатанд шалгарч үлдэж хоёрдугаар шатанд шууд урилгаар ирсэн найман багтай тоглоно. Тус шатнаас Монгол Улсын "The Mongolz" баг оролцож байгаа бөгөөд эхний тоглолт маргааш /2025.10.04/  19:00 цагт ОХУ-ын "HOTU" багтай тоглохоор боллоо. 

Тэмцээн нь Swiss Stage дүрмээр явагдах бөгөөд 3 хожсон баг шигшээ шатанд шалгарч, 3 хожигдсон баг тэмцээнээс хасагдах журамтай.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ