ЛА Лейкэрс улирлын хоёр дахь ялалтаа байгууллаа

ЛА Лейкэрс улирлын хоёр дахь ялалтаа байгууллаа

NBA-ын талбай өнөөдөр 12 тоглолт боллоо. Улирлын эхний тоглолтод ялалт байгуулсан ч сүүлийн гурван тоглолтодоо ялагдал хүлээгээд байсан Лос Анжелес Лейкерс баг ганц ч хожигдоогүй байсан Атланта Хаукс багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагаст есөн оноогоор тэргүүлж байсан талбайн эзэд гуравдугаар үед онооны зөрүү дөрөв болж ойртжээ. Дөрөвдүгээр үеийн эхэнд Лейкэрс гайхалтай эхлүүлж оноогоор илүү гарсан бөгөөд тэргүүлэлээ алдалгүй явсаар 123-116 харьцаагаар улирлын хоёр дахь хожлоо байгууллаа.

Тус тоглолтод Ди Анжело Рассел 23 оноо, 8 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Лу Уйлмас 18 оноо, Жордан Кларксан 16, Ник Янг 17 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Дуайт Ховард 31 оноо, 11 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бол Тим Хардвей ЖиАр 26 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.