“Лестер”-т ердөө ганцхан хожил л хэрэгтэй

“Лестер”-т ердөө ганцхан хожил л хэрэгтэй

Аваргуудын лигт анх удаа орсон гэхэд “Лестер” клуб Европын том багуудаас ч илүү амжилттай тоглож байна. Тэд эхний гурван тойрогт хожиж, нэгэн дээд амжилт тогтоогоод байсан. Тэгвэл Аваргуудын лигийн хэсгийн дөрөвдүгээр тойрогт Данийн “Копенегаген” клубын талбайд зочилж, гоолгүй тэнцлээ.

Ингэснээр “Лестер” 10 оноотой болж, хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдэв. Тэд үлдсэн хоёр тойрогт ердөө ганц хожиход л хэсгээс гарах болзлоо бүрэн биелүүлнэ.  Харин “Копенгаген” 5 оноотой боллоо. Тэд үлдсэн хоёр тойрогт “Порто”, “Брюгге” клубүүдийг хожиж чадвал хэсгээс гарах боломж байна.

Харин нөгөө талд Португалийн “Порто” клуб талбайдаа Бельгийн “Брюгге”-г хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 7 оноотой болж, хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байна.  Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 37 дахь минутад Андре Силва оруулсан. Тэрбээр Аваргуудын лиг дөрвөн тоглолтод 3 гоол оруулаад байна. “Брюгге” клубын хувьд дөрвөн тойрогт ганц ч оноо авч чадаагүй байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.