“Deren cup” футзалын олон улсын тэмцээн өнөөдөр эхэлнэ

“Deren cup” футзалын олон улсын тэмцээн өнөөдөр эхэлнэ

“Дэрэн” клубээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Deren cup” футзалын олон улсын тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ.  Энэхүү тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ-ын 18 клубын 38 бага оролцож байгаа ажээ.

Энэхүү тэмцээний техникийн зөвлөгөөн өчигдөр болсон байна.  Энэ удаагийн тэмцээн 9, 11, 13, 15 хүртэлх болон насанд хүрэгчид гэсэн таван ангилалаар зохиогдох аж.

Тэмцээн ОУ-ын футзалын дүрмээр явагдах тул МХБХ-ны зэрэглэлтэй шүүгч нар дөрвөн өдрийн турш "Дэрэн цом 2016" тэмцээнийг шүүн явуулах юм байна.

 Өсөх ирээдүйтэй өсвөр үеийн багачуудаас гадна "УБ Унаганууд", "Дэрэн", "Арвис", "Сэлэнгэ Пресс" гэсэн өнөө цагийн шилдэг Монгол клубууд эх орноо төлөөлөн олон улсын чанартай энэхүү тэмцээнд хүч сорих ажээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.