Оклахома Сити Тандер хожиж, цувралыг тэргүүлж эхэллээ

Оклахома Сити Тандер хожиж, цувралыг тэргүүлж эхэллээ

NBA-ын өрнөд бүсийн аваргын төлөөх эхний тоглолт Оклахома Сити Тандерийн талбайд Минносато Тимбэрволвис баг зочлон тоглолоо. Тоглолт эхний хагас энэ тэнцүүхэн өрсөлдөж дөрвөн оноогоор зочид тэргүүлсэн бол сүүлийн хагас Тандер багаараа 70 оноог авч эсрэг багтаа 40 оноог алдснаар 88-114 харьцаагаар хожиж цувралыг тэргүүлж эхлэлээ.

Улмаар хоёр дахь тоглолт Тандерын талбайд тавдугаар сарын 23-ны өглөө 08:30 цагт болно.

Өнөөдрийн тоглотод Шай Гилжус Александр 31 оноо, 5 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлн Уйлиамс 19 оноо, 8 самбар, 5 дамжуулалт, 5 таслалт, Чет Холмгрин 15 оноо, 7 самбар, 2 хаалтыг гүйцэтгэсэн байна. Эсрэг багаас Жульс Рендл 28 оноо, 8 самбар, Энтони Эдвардс 18 оноо, 9 самбараас бөмбөг авсан ч бусад нь 10-аас доош оноог авсан байна.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ