The MongolZ баг "IEM Dallas-2025" тэмцээний эхний хожлоо байгууллаа

The MongolZ баг

1,000,000 ам.долларын (3.5 тэрбум төгрөг) шагналын сантай "Intel Extreme Masters Dallas 2025" тавдугаар сарын 19-25-ны хооронд Америкийн нэгдсэн улсын Даллас хотод дэлхийн шилдэг 16 баг оролцсон тэмцээний шигшээ шатны тоглолтууд өнгөрсөн шөнө эхлэлээ.

Тус тэмцээнд уригдаж оролцож байгаа The MongolZ баг оролцож байгаа бөгөөд А хэсэгт багтжээ. Эхний тоглолтоо дөнгөж сая Бразилийн Furai багтай тоглож 2-0  (Anubis 13-7, Mirage 13-7) харьцаагаар хожлоо. Улмаар хоёр дахь тоглолтоо маргааш /2025.05.21/ өглөө 07:00 цагт Европын холбооны G2 Esports багтай тоглоно. Хоёр баг өмнө нийт найман удаа таарч тоглож байсан бөгөөд үүнээс гуравт нь манай залуус хожиж байжээ. Ман сүүлд хоёр баг энэ оны гуравдугаар сард болсон BLAST Open Lisbon 2025 тэмцээнд таарч тоглож байсан бөгөөд 0-2 харьцаагаар (Dust2 4-13, Ancient 11-13) харьцаагаар хожигдож байжээ.

The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.

c7KCi8RgIVKkAnH.png

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ