1,000,000 ам.долларын (3.5 тэрбум төгрөг) шагналын сантай "Intel Extreme Masters Dallas 2025" тавдугаар сарын 19-25-ны хооронд Америкийн нэгдсэн улсын Даллас хотод дэлхийн шилдэг 16 баг оролцсон тэмцээний шигшээ шатны тоглолтууд өнөөдөр эхэлнэ.
Тус тэмцээнд уригдаж оролцож байгаа The MongolZ маргааш өглөө 08:00 цагт Бразилийн Furai багтай тоглоно. Хоёр багийн өмнөх тоглолт PGL Astana-2025 тоглолтод учраа таарсан бөгөөд 2-1 (Mirage 13-4, Anubis 7-13, Inferno 13-9) харьцаагаар хожсон билээ.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.