$1,000,000 (3.5 тэрбум төгрөг) шагналын сантай "Intel Extreme Masters Melbourne 2025" дөрөвдүгээр сарын 21-27-ны хооронд Австралийн Мельбурн хотод дэлхийн шилдэг 16 баг оролцсон тэмцээний шигшээ шатны тоглолтууд өнөөдөр эхэлнэ.
Valve-ын хоёрдугаар сарын 25-ны чансаагаар шууд уригдсан The MongolZ шигшээ шатны эхний тоглолтоо өнөөдөр /2025.04.25/ Хойд Америкийн Team Liquid багтай тоглож (Anubis 13-5, Ancient 6-13, Inferno 10-13) харьцаагаар хожиж шилдэг дөрөвт шалгарлаа. Улмаар маргааш /2025.04.26/ 18:00 цагт Европын холбооны Team Vitality багтай тоглоно. Хоёр баг өмнө нь ESL Pro League Season 21 тэмцээнд таарч тоглосон бөгөөд 2-1 харьцаагаар хожигдож байсан юм. Мөн Team Vitality баг одоогоор 19 тоглолтод эсрэг багтаа ялагдаж үзээгүй байна.
Манай залуус тус тэмцээний А хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтод Хойд Америкийн "Complexity" багтай тоглож 2-1 (Anubis 11-13, Ancient 16-13, Inferno 13-10) харьцаагаар хожлоо. Харин дараагийн тоглолтод Европын холбооны "FaZe Clan" багтай (Dust 8-13, Ancient 13-16) харьцаагаар хожиж, шигшээ шатанд шалгарсан билээ. Улмаар тус тэмцээний А хэсгийн аваргын төлөө Европын холбооны "Mouz" багтай тоглож 0-2 (Mirage 13-9, Nuke 13-7) харьцаагаар ялагдаж шөвгийн зургаагаас эхлүүлэхээр болсон билээ.
Тэмцээний журмын тухайд багууд хоёр хэсэгт хуваагдан "double-elimination format" буюу нэг удаа хожигдох эрхтэйгээр тоглох бөгөөд хэсэг тус бүрээс гурван баг шигшээ шатанд шалгарна. Аваргын төлөөх тоглолт Bo5 журмаар болох ба бусад бүх тоглолт Bo3 журмаар явна.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.