Эван Мобли "Шилдэг хамгаалагч"-ийн шагнал хүртлээ

Эван Мобли

NBA-ын 2024-2025 оны улирал дуусч хасагдах шатны шигшээ цувралууд болж байгаа билээ. Тэгвэл энэ улирлын хамгийн шилдэг тоглогчид тодорч эхэллээ. Гурав дахь шагнал болох “NBA Defensive Player” буюу “Шилдэг хамгаалагч”-оор Клевлэнд Кавальерс багийн Эван Мобли нэрлэгдлээ.

Тэрбээр NBA-ын ороод дөрвөн жил болж байгаа бөгөөд анх удаа Мобли анх удаа Шилдэг хамгаалагчаар тодорсон бөгөөд Кавальерсийн түүхэнд анх удаа тус шагналыг хүртсэн анхны тоглогч боллоо.

Эхний шагналын эзэн тодорсон бөгөөд Бостон Селтикс багийн Пэйтон Причард "Шилдэг 6 дахь тоглогч", Нью-Иорк Никс багийн тоглогч Жейлон Брансон “Хамгийн найдвартай тоглогч” шагналыг хүртлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ