Эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний “В” дивизоны Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнд Монголын шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Тайваны багтай тоглжо 43-79 харьцаагаар хожигдлоо. Тус тоглолтод О.Хулан 13 оноо, 5 самбар, 2 хаалтаар багаа тэргүүлжээ.
Улмаар манай баг өмнөх өдөр нь Хонгконгийн багийг 57-65 харьцаагаар хожсон бөгөөд хэсгийг 1 хожил, 1 хожигдолтойгоор дуусгаж байна.
Багийн үндсэн бүрэлдэхүүнд:
Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ч.Ижилболд, туслах дасгалжуулагчаар Б.Баярбат, Б.Алтанзаяа, Г.Ундрах, мөн хүчний дасгалжуулагчаа С.Хүрэлбаатар, сэтгэлзүйчээр Т.Энхбилэг нар ажиллаж байна.