Эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний “В” дивизоны Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнд Монголын шигшээ баг өчигдөр эхний тоглолтоо Хонгконгийн эсрэг хийлээ. Тус тоглолтод энэ тэнцүүхэн болж Монголын шигшээ гуравдугаар үед 10 оноо тасраад байсан ч шийдвэрлэх үед гайхалтай эргэн ирэлтийг хийснээр 57-65 харьцаагаар хожил байгууллаа.
Улмаар өнөөдөр Тайваны багтай тоглох бөгөөд хэрвээ хожвол шигшээ шатанд шалгарна.
Тус тоглолтод манай эмэгтэй шигшээ жигд тоглосон бөгөөд Б.Болор-Эрдэнэ 16 оноо, 10 самбар, 1 таслалт, Н.Нандинхүсэл 12 оноо /4 холын зайн шидэлт/, 7 самбар, 4 оновчтой дамжуулалт, О.Хулан 15 оноо, 8 самбар, 2 бөмбөг таслалт гүйцэтгэсэн байна.
Багийн үндсэн бүрэлдэхүүнд:
Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ч.Ижилболд, туслах дасгалжуулагчаар Б.Баярбат, Б.Алтанзаяа, Г.Ундрах, мөн хүчний дасгалжуулагчаа С.Хүрэлбаатар, сэтгэлзүйчээр Т.Энхбилэг нар ажиллаж байна.
Энэ удаагийн тоглолт Баянгол дүүрэгт байрлах “М Банк Арена”-д болох ба Монголын баг өнөөдөр буюу дөрөвдүгээр 13-ны өдөр Тайваны багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Тоглолт 15:00 болох хуваарьтай байна.