Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шилдэг найман багууд тоглолтууд өнгөрсөн шөнө эхэллээ. Английн Арсенал талбайдаа Испаний эзэн хааны клуб болох Реал Мадридыг хүлээн авч тоглож 3-0 харьцаагаар бутниргэжээ.
Тус тоглолтын салхийг Деклан Райс 58 болон 70 минутад гоолдсон бол эцсийн цэгийг Майлз Льюис-Скелли дамжуулалтаар 75 минутад Микель Мерино гоолджээ. Хоёр багийн хариу тоглолт Реалийн талбайд дөрөвдүгээр сарын 17-ны шөнийн 03:00 цагт болох бөгөөд тэд хүндхэн даалгавартай үлдэж байна.
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
Арсенал /Англи/ 3-0 Реал Мадрид /Испани/
Баэйрн Мюнхэн /Герман/ 1-2 Интер Милан /Итали/