The MongolZ баг PGL Bucharest 2025 тэмцээний эхний хожлоо байгууллаа

The MongolZ баг PGL Bucharest 2025 тэмцээний эхний хожлоо байгууллаа

Электрон тоглоомын CS2-ын төрлийн "PGL Bucharest 2025" тэмцээн Румын Улсын нийслэл Бухарест хотод өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-д эхэлнэ. $1,250,000 (4.37 тэрбум төгрөг) шагналын сантай дэлхийн шилдэг 16 баг оролцох тэмцээнд Монголын "The MongolZ" баг тоглож эхний хожлоо байгууллаа.

Тодруулбал, өнгөрсөн шөнө манай залуус хоёр хожигдолтой байсан Хойд Америкийн Team Liquid багтай тоглож 2-0 (Mirage 13-11, Anubis 13-7) харьцаагаар хожлоо. Улмаар Team Liquid баг тэмцээнээс хасагдаж байгаа бол The MongolZ цааш дахин тоглож хоёр дараалласан хожил байгуулж чадвал шигшээ шатанд шалгарах юм.

Тэд эхний тоглолтоо Францын "3DMAX" багтай хийж 1-2 (Ancient 13-11, Inferno 10-13, Anubis 10-13) харьцаагаар хожигджээ. Улмаар хоёр дахь тоглолтоо Польшийн Apogee багтай тоглож 0-2 (Ancient 8-13, Nuke 11-13) харьцаагаар дахин хожигдож хоёр хожигдолтой боллоо. Тэд өнөөдөр /2025.04.09/ нэг хжоил, хоёр хожигдолтой Бразилын "FURIA" багтай 21:00 цагт тоглохоор боллоо. Улмаар энэ тоглолтод хожигдвол тэмцээнээ дуусгах бол хожвол дахин тоглолт хийнэ.

The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ