Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлэв

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлэв

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал барилдаан өнгөрөгч долоо хоногт Дорнод аймагт “Дорнын хүчтэн” дэвжээний нэрэмжит Улс, аймгийн цолтой бөхийн барилдаанаар эхэлсэн. Тэгвэл Улаанбаатарт хотод Монгол бөхийн өргөөнд хуваарьт барилдаанууд олон бий. Өчигдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Монгол улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд боллоо.

Барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, "Эвт Чулуу" ХХК, "Нэгдэл" клуб, "Жавхлант" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, ШШГЕГ 427-р анги, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Нэгдэл” клуб, “Батхаан Транс” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв. Түрүү бөх аймгийн арслан Н.Өсөхбаяр өөрийн төрсөн нутаг болох Онгон сумынхаа түүхт 100 жилийн ойн барилдаанд түрүүлж, нутгийн ард түмэндээ бэлэг барилаа.

Барилдааны шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" Констракшн, "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа. Монголын Үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж цуврал барилдаан энэ долоо хоногийн Бямба гаригт Монгол улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ