Өдөртөө 4-6 хэм дулаан байна

Өдөртөө 4-6 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 2025 оны гуравдугаар сарын 30-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

 

2025 оны 03-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, баруун хагаст багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуур болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны ар, өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 1...+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +4…+6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +4…+6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +3…+5 градус дулаан байна.

5 цагт Улаанбаатарт: -7 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ