Лейкэрс талбайдаа Хьюстон Рокетс багийг хожлоо

Лейкэрс талбайдаа Хьюстон Рокетс багийг хожлоо

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Хьюстон Рокетс багтай энэ улиралд гурван удаа таарч тоглохоос хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолтод Рокест дөрвөн оноогоор хожоод байсан бол өнөөдрийн тоглолтод тоглолт эцсийн мөчид шийдэгдэж Лейкэрс 98-104 харьцаагаар хожил байгууллаа. Улмаар хоёр баг 1:1 харьцаатай болсон бол хоёр баг энэ улирлын сүүлийн тоглолтоо энэ сарын 12-ны өдөр хийнэ.

Лейкэрс өнөөдөр хожил байгуулснаар 46 хожил, 29 хожигдолтой болж өрнөд бүсийн дөрөвдүгээр байрыг баталгаажуулсан бол Рокетс 49 хожил, 27 хожигдолтой болж өрнөд бүсийн 2-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Лука Дончич 20 оноо, 6 самбар, 9 дамжуулалт, 2 таслалтаар багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 16 оноо, 8 самбар, 2 таслалт, 2 хаалт, Остин Риверс 12 оноо, 8 самбар, 2 таслалт, сэлгээнээс Дориан Финни Смит 20 оноо, 6 самбар, 2 таслалт, 3 хаалт, Гайб Винцент 20 оноог авсан байна. Эсрэг багаас Амин Томпсон 20 оноо, 5 самба, 2 таслалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Дилион Брүүкс 16 оноо, Алперин Сэнгүн 14 оноо, 7 самбар, 6 дамжуулалт, сэлгээнээс Жабари Смит 15 оноо, 11 самбараас бөмбөг авсан байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Юта Жазз 106-110 Шарлот Хорнетс
Сакермэнто Кингс 109-111 Индиана Пэйсэрс
Лос Анжелес Лейкэрс 96
-87 Орлондо Межик
Миами Хит 120-94 Вашингтон Визардс
Бостон Селтикс 117-103 Мемфис Гриззлис
Чикаго Буллс 117-145 Оклахома Сити Тандер
Брүүклин Нетс 113
-109 Даллас Мавирекс
Хьюстон Рокетс 98-104 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ