Спортын алдартнууд сагсан бөмбөгийн талбайд өрсөлдөнө

Спортын алдартнууд сагсан бөмбөгийн талбайд өрсөлдөнө

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулагддаг  21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний лиг-2017 тэмцээнд оролцох урлаг спортын алдартнуудын нэр тодорч эхэлжээ.

Спортын алдартнуудыг төлөөлөн Улсын аварга С.Мөнхбат Увс аймгийг төлөөлөн оролцох бол, Улсын арслан Р. Пүрэвдагва Архангай, Улсын гарьд Б.Гончигдамба Завхан, Улсын харцага Ц.Содномдорж Хөвсгөл аймгаас оролцох юм байна.

Харин  Улсын начин Ж.Чулуунбат Баянхонгор аймгаас оролцох бол  Улсын заан Б.Батмөнх Төв, Монгол Улсын гавьяат тамирчин Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Дархан-Уул, Улсын арслан Д.Ганхуяг Хөдөлмөрийн баатар Олимпын мөнгөн медальт П.Сэрдамба нар Өвөрхангай аймгаас өрсөлдөхөөр болжээ.

21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний лиг тэмцээн ийнхүү хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Үндэсний лиг-2016 тэмцээнд спортын алдартнуудаас шилдэг тоглогчийн шагналыг Сүхбаатар аймгийн харьяат Аймгийн арслан О.Баярхүү хүртэж байсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.