Английн алдарт “Манчестер Юнайтед” клубын дасгалжуулагч Жозе Моуриньо ирэх нэгдүгээр сард Рүүниг явуулахаар болсон талаар ESPN мэдээллээ. Португал мэргэжилтэн эдүгээ 31 настай довтлогчийг багийн ирээдүйн төлөвлөгөөнд багтахгүй гэж үзсэн аж.
Уг нь энэ улирлын эхэнд Жозе Моуриньо түүнийг багийн хамгийн гол тоглогч байх болно хэмээн мэдэгдэж байсан. Гэвч түүний үзүүлж байгаа тоглолт “Онцгой нэгэн”-ий урмыг хугалсан бололтой. Рүүни энэ улиралд ердөө ганц гоол оруулаад байгаа юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.