“Алтан бөмбөг”-т өрсөлдөх эхний 10 хөлбөмбөгчний нэрийг зарлалаа

 “Алтан бөмбөг”-т өрсөлдөх эхний 10 хөлбөмбөгчний нэрийг зарлалаа

Францийн “France Football” маргааш “Алтан бөмбөг”-т өрсөлдөх 30 хөлбөмбөгчний нэрийг эцэслэн зарлах учиртай.  2009 онд хамгийн сүүлд " France Football " өөрсдөө дэлхийн шилдгийг тодруулж байсан бол 2010-2015 оны хооронд ФИФА-тай хамтарсан билээ.

Энэ жилээс харин хуучин буюу 1956 оноос хойш мөрддөг байсан системрүүгээ шилжлээ. 
Энэ удаад "Баллон Диор"-ын эзнийг тодруулах гэж шат дамжилсан шалгаруулалт явагдахгүйгээр шууд 30 нэрнээсээ сонгох юм.

Мөн ирэх оны нэгдүгээр сард биш арванхоёрдугаар  сарын сүүлчээр оныхоо шилдгийг тодруулна. Мэдээж хамгийн гол онцлог нь "Баллон Диор"-ын эзнийг шигшээ багийн ахлагч дасгалжуулагч нар биш зөвхөн сэтгүүлчид шалгаруулах юм. 

Хэдийгээр маргааш 30 хөлбөмбөгчний нэрийг зарлах ч өнөөдөр “France Football” 10  тамирчны нэрийг тодорхой болголоо.  Тодруулбал, “Манчестер Сити”-гийн довтлогч Сержио Агуэро, “Боруссия Дортмунд”-ын Пьер-Эмерик Обамеянг, “Реал”-ын хагас Гарет Бейл, Криштиано Роналдо, “Ювентус”-ын хаалгач  Жанлуижи Буффон нар “Алтан бөмбөг”-ийн төлөө өрсөлдөх юм.

Мөн “Сити”-гийн хагас   Кевин де Брюйне, “Ювентус”-ын довтлогч  Пауло Дибала, “Атлетико”-гийн  Диего Годин, Антуан Гризманн, өнгөрсөн улиралд “Наполи” гангарсан “Ювентус”-ын  Гонсало Игуаин нар “Алтан бөмбөг”-ийн төлөө өрсөлдөх 30 хөлбөмбөгчин дунд багтаж байна.

Тэгэхээр “France Football” маргааш үлдсэн 20 тоглогчийн нэрийг эцэслэн зарлах ажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.