Э.Содномпилжээд байр авч өгөх аян зарлагджээ

Э.Содномпилжээд байр авч өгөх аян зарлагджээ

Бразилын Рио де Жанейро хотноо 31 дэх удаагийн олимп, 15 удаагийн паралимпын наадам зохион байгуулагдаж, манай тамирчид дөрвөн медалийг эх орондоо авчирсан  билээ. Олимпийн наадмаас Д.Сумъяа, Д.Отгондалай нар мөнгө, хүрэл медаль хүртсэн бол паралимпоос Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар тус тус хүрэл медаль хүртсэн байдаг. Улмаар медаль хүртсэн тамирчдаа орон нутгийн зөвлөлүүд, бизнесмэнүүд, төр засгаас чадах ядахаараа урамшуулж, амжилт гаргасан тамирчид бүгд л байртай болсон. Гэвч, паралимпийн пауэрлифтингийн төрөлд Монгол Улсаа анх удаагаа төлөөлөн оролцсон Э.Содномпилжээ л ганцаараа “бэлгийн байргүй” үлдсэн юм. Тэгвэл эх орноо төлөөлөн өөрийн оролцсон төрөлдөө бахархам амжилт гаргаж, медаль хүртсэн Э.Содномпилжээд байр авч өгөх “Ард Түмний бэлэг” аяныг Г.Дамбадаржаа тэргүүтэй хэсэг хүмүүс санаачлан хэрэгжүүлж эхэлжээ.

Найрааны начинд байр өгч, уначихаад уйлдаг бөхийг аргадахдаа машин бэлэглэчихдэг бэлтэй улс атлаа дэлхийн хамгийн том спортын наадамд оролцож эх орон нутаг усныхаа нэрийг дуусгаж медаль хүртсэн тамирчнаа хоосон үлдээхгүйн  тулд тэд энэхүү аянг эхлүүлсэн байна.

Уг аянд нэгдэж, Э.Содномпилжээд байр авах үйлст өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсвэл доорх дансанд хандив өргөх ажээ.

ХААН БАНК:

5024768560 MNT

5024768571 USD

Данс эзэмшигч: Э.Содномпилжээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.