Жозе Моуриньо: Би “Манчестер Юнайтед”-ын хөгжөөн дэмжигчдээс уучлал гуйж байна

Жозе Моуриньо: Би “Манчестер Юнайтед”-ын хөгжөөн дэмжигчдээс уучлал гуйж байна

Алдарт “Манчестер Юнайтед” клуб Лондон хотод очиж, “Челси”-гийн талбайд зочилсон ч 4:0-ээр хожигдсон билээ. Тэгвэл энэхүү тоглолтын дараа “Улаан чөтгөрүүд”-ийн дасгалжуулагч Жозе Моуриньо хөгжөөн дэмжигчдээс уучлал гуйсан байна.

Тэрбээр “Манай багийн хөгжөөн дэмжигчид бүтэн 90 минутын турш дуугаа дуулж, биднийг үнэхээр сайн дэмжлээ. Харин одоо дэлхий даяар байгаа сая сая хөгжөөн дэмжигчид биднийг маш муугаар бодож байгаа байх. Тийм учраас би багийн дасгалжуулагчийн хувь хөгжөөн дэмжигчдээсээ уучлал хүсч байна.

Нэг л зүйлийг хэлье, би 100 хувь “Манчестер Юнайтед”-ын төлөө байгаа. 99 хувь зүтгээд, нэг хувь “Челси”-гийн төлөө байна гэсэн юм байхгүй. Би 100 хувь энэ багийн төлөө зүтгэнэ. Би аль хэдийн тоглогчиддоо хэлсэн, маргаашнаас бэлтгэлээ илүү шургуу хийнэ, цаашид тэмцсэн хэвээрээ байх болно гэж” хэмээн ярьжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.