Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол таеквондочдод төрийн дээд шагнал гардуулж, Парисын тэнгэрт Алтан соёмбот далбаагаа мандуулж, аялгуут төрийн дууллаа эгшиглүүлэн олимпын алт, мөнгөн медаль хүртсэн таеквондогийн аваргууд, тэдний багш, дасгалжуулагчдад Сүхбаатарын талбайд хүндэтгэл илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар “Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад Төрийн дээд цол, одон, медаль гардуулахаар болсон талаар бид өчигдөр мэдээлсэн. Тодруулбал,
Хөдөлмөрийн баатар цол-“Парис-2024” зуны XVII паралимпын наадмын таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг жингийн K44 ангилалд түрүүлж, паралимпын аварга болсон У.Сүрэнжавт
Монгол Улсын гавьяат тамирчин цол-“Парис-2024” зуны XXXIII олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүүд
Сүхбаатарын одон-“Парис-2024” зуны XVII паралимпын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-д мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэд тус тус, хүртээхээр болжээ.