“Манчестер Юнайтед” Европа лигт хоёр дахь хожлоо авлаа

“Манчестер Юнайтед” Европа лигт хоёр дахь хожлоо авлаа

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. А хэсэгт багтаж байгаа Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб энэ тойрогт талбайдаа Туркийн “Фенербахче” клубыг хүлээж авч, 4:1-ээр буулгаж авсан юм. Ингэснээр 6 оноотой болж, хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байна.

Тоглолтын 31 дэх минутад Погба, 34 дэх минутад Марсьяль нар тус бүр торгуулын цохилтоос гоолдсон. Улмаар 45 дахь минутад Погба нэгийг нэмсэн бол Лингард 48 дахь минутад гүйцээжээ. Зочин багаас 83 дахь минутад Ван Перси гоолдсон нь энэ тоглолтын нэг онцгой агшин байлаа.

Тэгвэл нөгөө талд Голландын “Фейеноорд” клуб талбайдаа “Заря”-г хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 6 оноотой болж, хэсгээ тэргүүлж байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 55 дахь минутад Йоргенсен оруулжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.