Лос Анжелес Спаркс баг гурав дахь удаагаа түрүүллээ

Лос Анжелес Спаркс баг гурав дахь удаагаа түрүүллээ

20 дахь улиралдаа зохиогдож байгаа WNBA-ын аварга өнөөдөр өглөө тодорсон байна. Тус тэмцээнд Лос Анжелес Спаркс, Миннесато Люнх багууд өрсөлдөж таван цувралын дараа аварга багаар Лос Анжелес Спаркс тодорсон байна.

Аваргын төлөөх цувралын эхний тоглолтод Спарксийн бүсгүйчүүд хоёр оноогоор илүү дуусгасан бол хоёр дахь тоглолтод 19 онооны зөрүүгээр бутниргүүлжээ. Гурав болон дөрөв дэх тоглолтод хоёр баг тэнцүүхэн өрсөлдөж нэг нэг хожил байгуулж цувралыг 2-2 болгожээ.

Шийдвэрлэх тав дахь тоглолт энэ тэнцүүхэн болсон бөгөөд Спаркс багийн лидер Кандэйс Паркер 52 хувьтай довтлон 28 оноо 12 самбар 3 бөмбөг таслалт хийснээр Миннесота Люнхийг 77:76 харьцаатайгаар буулган авч, түүхэндэх гурав дахь "Аварга" цолоо хүртэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.