The MongolZ Португалын "SAW" багт хожигдлоо

The MongolZ Португалын

Германы Кёлн хотод ESL-ээс зохион байгуулдаг "Intel Extreme Masters" цувралын 2024 оны сүүлийн буюу дөрөв дэх тэмцээн 1 сая ам.долларын шагналын сантай "IEM Cologne 2024" тэмцээн эхэллээ.

Тус тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг цугласан тэмцээнд Монголын "The MongolZ" баг Азийн чансааг тэргүүлэгчийн урилгаар оролцож байна.

Тэд өчигдөр Play-In шатны эхний тоглолтоо Португалын "SAW" багийн эсрэг хийж 2-1 (Anubis 13-16, Ancient 13-5, Dust II 5-13) харьцаагаар хожигдлоо.

Valve Дэлхийн чансааны 7, ESL дэлхийн чансааны 10-т бичигдэж буй The MongolZ нээлтийн тоглолтод хожиж хэсгийн шатанд шалгарах эрхийг авах хамгийн өндөр магадлалтай багуудын нэгт тооцогдож байсан юм. Харин SAW ESL чансааны 29-т жагсаж байсан билээ.

The MongolZ өнөөдөр 19:30 цагаас монгол дасгалжуулагчтай Австралийн "FlyQuest" багтай тэмцээнд үлдэх эсэхээ шийдэх тоглолтыг хийнэ.

Өмнө нь "IEM Katowice 2024"-ын аварга "Team Spirit", "IEM Chengdu 2024"-ын аварга "FaZe Clan", "IEM Dallas 2024"-ын аварга "G2 Esports", "ESL Pro League Season 19"-ийн аварга "MOUZ" болон дэлхийн чансааг тэргүүлэгч дөрвөн баг шууд "Group Stage" шатанд тоглохоор хүлээж байгаа бол үлдсэн 16 багийн 8 нь Play-In шатнаас Group Stage-рүү шалгарна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ