Парис-2024: Хүрэл медалийн төрөөх барилдаанд Д.Отгонжаргал Хятадын бөхөд ялагдлаа

Парис-2024: Хүрэл медалийн төрөөх барилдаанд Д.Отгонжаргал Хятадын бөхөд ялагдлаа

Парис 2024 зуны олимпын чөлөөт бөхийн эмэгтэй -50 кг жингийн хүрэл медалийн төлөө Монголын шигшээ багийн тамирчин, 2022, 2023 оны дэлхийн аваргын мөнгө, 2021 оны дэлхийн аваргын хүрэл медальт 22 настай Долгоржавын Отгонжаргал зодоглолоо.

Тэрбээр 2023 оны дэлхийн аваргын хүрэл медальт, 2024 оны Азийн аваргын мөнгөн медальт Хятадын 25 настай Жичи Фентэй барилдаж 6-4 харьцаагаар ялагдлаа.

Ийнхүү анхны олимпдоо оролцсон Д.Отгонжаргал 5-р байр эзэлж Хятадын Жичи Фен хүрэл медаль хүртлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ