Б.Баасанхүү 48 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж эхлэв

Б.Баасанхүү 48 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж эхлэв

Олон улсын жүдо бөхийн холбооноос Парис-2024 олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний дараагаар дэлхийн чансааг шинэчлэн тогтоожээ. Энэ сарын 5-нд гарсан шинэ чансаагаар эмэгтэй -48 кг жинг Монгол Улсын тамирчин, олимпын наадмын мөнгөн медальт Б.Баасанхүү тэргүүлсэн байна.

Тодруулбал тэрбээр 7286 оноо авч, жингийнхээ бүх тамирчдыг тэргүүлжээ. Түүнчлэн эмэгтэй -57 кг жингийн төрөлд Монгол Улсын тамирчин Л.Энхрийлэн гурван байр ахиж, 10 дугаар байр руу 3722 оноотойгоор орж иржээ. 

Харин эрэгтэй -66 кг жинд Ё.Басхүү нэг байр ухарч, 4373 оноотойгоор зургаадугаарт, Б.Эрхэмбаяр 3886 оноотойгоор дөрвөн байр ухарч долоодугаарт тус тус бичигдсэн байна. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ