Парис 2024: Өнөөдөр усанд сэлэлт, буудлага, жүдогийн манай тамирчид өрсөлдөнө
Парис 2024 зуны 33 дахь удаагийн олимп дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай тамирчдаас жүдо бөхийн төрөлд дөрөв, тав дахь тамирчид буюу 57 кг-ын жинд Л.Энхрийлэн, 73 кг-ын жинд Б.Эрдэнэбаяр нар Парисын олимпын дэвжээнд анхны барилдаанаа хийх гэж байна.
Долоодугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын тамирчдын хуваарь:
-
03:50 цаг. Усанд сэлэлт. Эмэгтэй 200 метрийн чөлөөт сэлэлт. Хагас шигшээ. Батбаярын Энххүслэн.
-
15:20 цаг. Буудлага. Эмэгтэй хийн урт бууны 10 метрийн финалын дасгал. Оюунбатын Есүгэн.
-
16:00 цаг. Жүдо. Эрэгтэй -73 кг жин. Батзаяагийн Эрдэнэбаяр.
-
16:00 цаг. Жүдо. Эмэгтэй -57 кг жин. Лхагватогоогийн Энхрийлэн.
-
18:00 цаг. Буудлага. Эрэгтэй хийн урт бууны 10 метрийн медалийн дасгал.
-
22:00 цаг. Жүдо. Эрэгтэй -73, эмэгтэй -57 кг жингийн медалийн барилдаан.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ