"The MongolZ" эхний тоглолтоо хожигдлоо

Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод шагналын сан 60 сая ам.доллар "Esports World Cup" наадам электрон спортын 22 төрлөөр үргэлжилж байна.

Наадмын гол спортуудын нэг CS2 (Counter Strike 2)-ын 1 сая ам.долларын шагналын сантай тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг эхний тоглолтоо "G2 Esports" багтай хийж 2-0 (Ancient 11-13, Inferno 13-16) харьцаагаар хожигдлоо.

Ийнхүү тэмцээний нээлтийн шатанд хожсон G2 Esports "Playoffs" шатанд тоглох эрхтэй болсон бол The Mongolz хожигдсоноор "Play-In Stage" шатанд тоглох болов. Манай баг Бразилийн MIBR багтай өнөөдөр 20:00 цагт тоглоно. Тус шатны бүх тоглолт ганц map-аар шийдэгдэх бөгөөд ердөө нэг баг Playoffs-т тоглох эрхийг авна.

Манай багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Баянбатын Эрдэнэдалай "maaRaa", багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай "bLitz", тоглогч Мөнхболдын Содбаяр "Techno4K", Банзрагчийн Өсөхбаяр "910", Батболдын Аюуш "mzinho", Мөнхболдын Азбаяр "Senzu" нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ