Евро-2024: Англи эцсийн мөчид гоол оруулж, Нидерландыг хожлоо

Евро-2024: Англи эцсийн мөчид гоол оруулж, Нидерландыг хожлоо

Хөлбөмбөгийн Евро-2024 тэмцээний шөвгийн дөрвөн багийн сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Англи болон Германы багуудын хооронд болсон тус тоглолтын салхийг долоо дахь минутад Нидерландын тоглогч Хави Симонс 16-н талбайн гаднаас хүчтэй цохиж гоолдсноор тоглолтыг тэргүүлж эхэлжээ. Гэвч тус тэргүүлэл 18 минутад дууссан бөгөөд Английн багийн ахлагч Харри Кейныг цохих үед эсрэг багийн Думфрис хөл рүү нь жийж орсноор шүүгч торгуулийн цохилт заасан бөгөөд тус цохилтыг Харри Кейн өөрөө гүйцэтгэж улмаар амжилттай болгож 1-1 харьцаатай болгож тэнцүүлжээ.

Англи улмаар тоглолтын үндсэн цаг дуусах мөчид буюу 90 минутад Коул Палмерын дамжуулалтаар Олли Уоткинс гоолдож багаа тэргүүллийг авчирч улмаар хожил байгуулж, Евро-2024 тэмцээний аваргын төлөө шалгарч үлдлээ. Тэдний өрсөлдөгч нь Испаний шигшээ бөгөөд тус тоглолт долдугаар сарын 15-ны шөнийн 03:00 цагт болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ