Евро-2024: Франц шөвгийн наймд шалгарлаа

Евро-2024: Франц шөвгийн наймд шалгарлаа

Хөлбөмбөгийн Евро-2024 тэмцээний шилдэг 16 багийн тоглолтууд болж байна. Өнгөрсөн шөнийн эхний тоглолт Франц болон Бельгийн багуудын хооронд болж 1-0 харьцаагаар Франц хожлоо. Францын шигшээ багийн Коло-Муанигийн цохисон цохилт Бельгийн хамгаалагч Ян Вертонгений өвдгөнд ойж улмаар 85 минутад өөрийн хаалганд хийсэн гоолоор бүртгэгдэж Франц дараачийн шатанд шалгарлаа. Францын шигшээ баг энэ удаагийн тэмцээнд гурван гоол оруулсан бөгөөд үүний хоёр нь автогоол байлаа.

Франц шөвгийн наймд Португалийн багтай тоглох бөгөөд зургадугаар сарын 6-ны шөнө 03:00 цагт болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ