Хөлбөмбөгийн Евро-2024 тэмцээний хасагдах шатны шөвгийн 16-н багийн тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнийн сүүлийн тоглолт Испани болон Гүржийн багуудын хооронд болж Испани 4-1 харьцаагаар бутниргэжээ. Тоглолтын эхний гоолыг 18 минутад Гүржийн Робен Ле Норман оруулж тоглолтыг тэргүүлж эхэлсэн бол тэнцээний гоолыг Родни 39 минутад гоолдож эхний хагас 1-1 харьцаагаар өндөрлөжээ. Улмаар хоёрдугаар хагаст 51 минутад Фабиан Руйс, 75 минутад Нико Уильямс, 81 минутад Дани Ольмо нар гоолджээ.
Улмаар Испаний шигшээ наймд үлдэж байгаа бөгөөд шөвгийн наймын тэдний эзэн орны баг болох Германы багтай тоглохоор болжээ. Тэдний тоглолт долдугаар сарын 6-ны өдөр 00:00 цагт болно.