Аваргуудын лиг: Боруссия Дортмунд аваргын төлөө шалгарч үлдлээ

Аваргуудын лиг: Боруссия Дортмунд аваргын төлөө шалгарч үлдлээ

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шилдэг дөрвөн багийн тоглолт боллоо. Францын Парисын Сен-Жермен талбайдаа Германы Боруссия Дортмунд клубтай тоглож 0-1 харьцаагаар Дортмунд хожлоо. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 0-2 харьцаагаар Дортмунд Аваргуудын лигийн аваргын төлөө шалгарч үлдлээ.

Тоглолтын цор ганц гоолыг Юлиан Брандтын дамжуулалтаар 50 минутад Матс Хуммельс оруулжээ.

Боруссия Дортмунд эсрэг зургадугаар сарын 02-ны шөнө Лондонгийн Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд тоглох баг өнөөдөр шөнө 03:00 цагт шийдэгдэх бөгөөд Испаний эзэн хааны клуб болох Реал Мадрид талбайдаа Германы Байерн Мюнхэн клубтай тоглоно. Хоёр багийн эхний тоглолт Германы бгаийн талбайд болсон бөгөөд 2-2 харьцаагаар тэнцэж дууссан билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ