Э.Цэндбаатар өнөөдөр мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа хийнэ

Э.Цэндбаатар өнөөдөр мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа хийнэ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ес дэх тулаанаа өнгөрсөн гуравдугаар сард хийсэн. Тэрээр найм дараалан ялалт байгуулаад байсан бөгөөд ес дэх тулаанаа Гвиней улсад төрсөн Канад иргэншилтэй тулаанч Мохамед Сумаоротой хийсэн юм. Уг тулаанд Э.Цэндбаатар ялалт байгуулж, мэргэжлийн боксын ес дэх ялалтаа авсан.

Дээрх тулааныхаа дараа Монголын боксын холбоонд хандан олимпын наадмын эрх олгох тэмцээнд оролцох хүсэлт гаргасан юм. Түүний хүсэлтийг хүлээн авч сорилго тулаанд оруулсан. Э.Цэндбаатар сорилгодоо ялалт байгуулж олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор болсон. Мэргэжлийн боксын 15-аас дээш тулаанд оролцоогүй боксчинг олимпын наадмын сонирхогчдын боксын төрөлд оролцуулахыг зөвшөөрдөг. Э.Цэндбаатар нь мэргэжлийн боксын есөн тулаанд оролцсон учир энэхүү шаардлагыг хангаж байгаа юм. Тэрээр сорилго тэмцээнд ялалт байгуулсан даруйдаа АНУ руу буцсан. 

Мэргэжлийн бокст есөн тулаан хийж нэг ч ялагдаагүй яваа гавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь тулаан өнөөдөр Флоридад хийнэ. Тэрээр “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аварга шалгаруулах тэмцээнд тулалдах юм байна. Э.Цэндбаатар “Миний хувьд бэлтгэл маш сайн байгаа. Аварга болно гэдэг зорилго л урдаа тавьсан, ялна” хэмээн цахим хуудсаараа дамжуулан тулааныхаа талаар сэтгэгдлээ илэрхийлж байсан юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ