Месси алдарт Телмо Заррагийн өөр нэг рекордыг эвдлээ

Месси алдарт Телмо Заррагийн өөр нэг рекордыг эвдлээ

Испанийн алдарт “Барселона” клубын довтлогч Месси 2014 онд “Атлетик Бильбао”-гийн домогт довтлогч Телмо Заррагийн Ла лигт хамгийн олон гоол оруулсан амжилтыг эвдсэн билээ.  Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Месси домогт довтолгч Заррагийн Ла лигт тогтоосон  өөр нэг дээд амжилтыг эвдлээ.

Тодруулбал, өөрийн талбайдаа хамгийн олон гоол оруулсан амжилтыг Месси тогтоогоод байгаа юм.  “Департиво” клубын эсрэг тоглолтод Месси сэлгээгээр орж ирээд ердөө л гуравхан минутад гоолдсон. Ингэснээр “Камп Ноу” цэнгэлдэхэд 176 тоглолтод 180 гоол орууллаа. Харин Телмо Зарра өөрийн талбайдаа хийсэн тоглолтуудад 179 гоол оруулж байжээ.

Мөн Месси “Департиво”-гийн эсрэг гоолдсоноор энэ улирлын эхэнд бүх тоглолтод ес дэх гоолоо оруулаад байна.

Ла лигт өөрийн талбайдаа хамгийн олон гоол оруулсан тоглогчид:

Месси-180 гоол

Зарра-179 гоол

Ди Стефано-151 гоол

Кини-151 гоол

Криштиано Роналдо-150 гоол

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.