Майкл Картер Уйлмас Бухнуудтай нэгдлээ

Майкл Картер Уйлмас Бухнуудтай нэгдлээ

Шинэ улирал эхлэхийн өмнө нэгэн чухал солилцоо явагдсан байна. Тус солилцоонд Чикаго Буллс холбогч Майкл-Картэр Уиллиамсыг Милоуки Баксаас авч, оронд нь Тони Снэллийг өгөхөөр болжээ.

Бухнууд энэ жил холбон тоглогч Деррик Рөүз, төвийн тоглогч Жохим Ноа нарыг багаасаа явуулсан бөгөөд харин багтаа Дуэйн Уэйдыг нэгтгэж чадсан билээ. Ингээд холбогчгүй болсон Бухнууд хэрэгтэй байрлалдаа Майкл-Картэр Уиллиамсыг авчирчээ. Тэрбээр өнгөрсөн улиралд 11.5 оноо, 5.3 оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ.

Харин Крис Меддлетоныг гэмтэлд алдсан Бакс мөн л хэрэгтэй байрлалдаа Тони Снэллийг авчиржээ. Тэрбээр өнгөрсөн улиралд 5.3 оноо, 3.1 самбараас бөмбөг авчээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.