Дэмиан Лиллард Коби Брайнтын цомыг хүртлээ

Дэмиан Лиллард Коби Брайнтын цомыг хүртлээ

NBA-ын 73 дахь Бүх оддын тоглолт Индиана хотод гурван өдөр болж өндөрлөлөө. Тус тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор Милоуки Багс багийн тоглогч Дэмиан Лиллард тодорч, домогт тоглогч Коби Брайнтын нэрэмжит цомыг хүртлээ. Тэрбээр 39 оноо, 11 удаа холын зайнаас оруулж, 6 оновчтой дамжуулалт, 3 самбар, 1 бөмбөг таслалтаар барууны багийг 211:186 харьцаатай хожсоноор дээд амжилт тогтоосон.

Тэрбээр өчигдөр холын зайн шидэлтын тэмцээнд түрүүлээд байсан бөгөөд өмнөх жил нь буюу Портлэнд Трэйл Блэйзерс багт байхдаа мөн түрүүлж байжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ