Дэлхийн аваргуудын гайхамшигтай өрсөлдөөнд Д.Орхон ялалт байгууллаа

Дэлхийн аваргуудын гайхамшигтай өрсөлдөөнд Д.Орхон ялалт байгууллаа

УАШТ-ий хамгийн өндөр хүлээлттэй барилдаан дэлхийн аваргуудын хооронд өрнөж, ялагчийн нэр эцсийн мөчид тодорлоо. Эмэгтэйчүүдийн 62 кг-ын финалын энэ өрсөлдөөнд П.Орхон 6:2-оор тэргүүлж явсан ч С.Цэрэнчимэд хоёр удаа хөлд нь орж ард нь гараад оноог тэнцүүлэв.

Ингэснээр сүүлийн оноог авсан үзүүлэлтээр С.Цэрэнчимэд хошуучилж эхэллээ. Барилдаан өндөрлөхөд хорь гаруйхан секунд үлдсэн байв. П.Орхоны дасгалжуулагч челленждээ ялагдсанаар оноо бүр 6:7 болов. Эгзэгтэй энэ мөчид П.Орхон өрсөлдөгчөө дэвжээнээс түлхэн гаргаж ялалтын нэг оноогоо авч чадав.

Мөн шүүгчид С.Цэрэнчимэдийг дэвжээнээс зугтаж гарсан үндэслэлээр торгосноор П.Орхон эцсийн дүндээ 8:7-гоор ялалт байгуулж, олимпын эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо. Гайхалтай өрсөлдөөн үзүүлсэн дэлхийн аваргууддаа талархал илэрхийлье. Энэ жингийн хүрэл медалийг “Оргил” клубийн Б.Хулан хүртсэн юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ