Индонезийн Жакарта хотноо энэ сарын 5-18 -нд болж буй буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний (Олимпийн эрх олгох) эрэгтэйчүүдийн 25м Стандарт гар бууны төрөлд ОУХМ Э.Даваахүү 572 онож Мөнгөн медаль хүртлээ.
Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд 44 тамирчин цэц сорьсноос манай Нянтайн БАЯРАА 583 (суугаагаас 194, хэвтээгээс 197, босоо байдлаас 192 оноо) оноогоор финалд буюу шигшээ наймд шалгарч "Парис 2024" олимпийн эрхээ хүртлээ. Ирэх зун Францад болох зуны Олимпийн наадамд одоогийн байдлаар Монголын гурван буудагч (О.Есүгэн, Э.Даваахүү , Н.Баяраа) цэц сорих нь тодорхой болоод байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.