Стифэн Көрригүй Уорриорсыг талбайд нь Минносато Тембэруолвс баг хожлоо

Стифэн Көрригүй Уорриорсыг талбайд нь Минносато Тембэруолвс баг хожлоо

NBA-ын талбайд өнөөдөр 10 тоглолт боллоо. Мөн улирал дундын тоглолтууд давхар явагдаж байгаа бөгөөд өнөөдрийн сонирхолтой тоглолт Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Минносато Тембэруолвс багтай тоглож эцсийн мөчид 104-101 харьцаагаар Чононууд ялалт байгууллаа. Улмаар найман хожил, хоёр хожигдолтой болж өрнөд бүсийн хоёрт бичигдэж байгаа бол улирал дундах цомын тэмцээндээ хоёр хожигтой болж байна.

Харин Уорриорс зургаан хожил, зургаан хожигдолтойгоор бүсдээ наймд бичигдэж байгаа бол улирал дундах тэмцээнд нэг хожил, нэг хожигдолтой байна.

Тус тоглолтод Карл Энтони Таунс 33 оноо, 11 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Энтони Эдвардс 20 оноо, Майк Конли 13 оноог авчээ. Эсрэг багаас Стифэн Көрри тоглоогүй бөгөөд Клэй Томпсон, Дэнни Грин нар тоглолт эхлээд удаагүй байхад талбайгаас хөөгдсөн юм. Дарио Сарич 21 оноогоор багаа тэргүүлсэн бол Крис Пол 15 оноо, сэлгээнээс Брандин Подзиемски 23 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Миами Хит 111-105 Шарлот Хорнетс
Атланта Хокс 126-120 Детройт Пистонс
Индиана Пэйсэрс 132-126 Филадельфи 76
Орлондо Межик 104-124 Брүүклин Нетс
Сан Антонио Спөрс 87-123 Оклахома Сити Тандер
Даллас Мавирекс 110-131 Нью-Орлэйн Паликанс
Портлэнд Трэйл Блэйзэрс 99-115 Юта Жазз
Лос Анжелес Клипперс 108-111 Денвер Наггетс
Минносато Тембэруолвс 104-101 Голдэн Стэйт Уорриорс
Мемфис Гриззлис 107-134 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ