Энэ жилийн драфтын тэргүүн сонголтуудын тулаанд Холмгрен ялалт байгууллаа

Энэ жилийн драфтын тэргүүн сонголтуудын тулаанд Холмгрен ялалт байгууллаа

NBA-ын талбайд өнөөдөр 10 тоглолт боллоо. Өнөөдрийн сонирхолтой тоглолт энэ жилийн драфтын нэг дэх сонголт  Сан Антонио Спөрс багийн Виктор Вембаняма хоёр дахь сонголт Оклахома Сити Тандер багийн Чет Холмгрен нар анх удаа Тандерын талбайд таарч 87-123 харьцаагаар Тандер ялалт байгууллаа.

Улмаар Тандер улирлыг долоон хожил, 4 хожигдолтойгоор өрнөд бүсийн тавд бичигдэж байгаа бол Спөрс гурван хожил, найман хожигдолтойгоор өрнөд бүсийн 14-рт бичигдэж байна. 

Тус тоглолтод Шай Гилжус Александр 28 оноо, 6 самбар, 5 дамжуулалт, 7 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн бол Жош Гидди 18 оноо, 7 самбар, 7 дамжуулалт,  Чет Холмгрен 9 оноо, 7 самбар, 3 дамжуулалт, 2 таслалт, 1 хаалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Зак Коллинс 13 оноогоор багаа тэргүүлсэн бол Виктор Вембаняма 9 оноо, 3 самбар, 5 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Миами Хит 111-105 Шарлот Хорнетс
Атланта Хокс 126-120 Детройт Пистонс
Индиана Пэйсэрс 132-126 Филадельфи 76
Орлондо Межик 104-124 Брүүклин Нетс
Сан Антонио Спөрс 87-123 Оклахома Сити Тандер
Даллас Мавирекс 110-131 Нью-Орлэйн Паликанс
Портлэнд Трэйл Блэйзэрс 99-115 Юта Жазз
Лос Анжелес Клипперс 108-111 Денвер Наггетс
Минносато Тембэруолвс 104-101 Голдэн Стэйт Уорриорс
Мемфис Гриззлис 107-134 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ