Леброн Жеймс 35 оноог авч баг нь Клипперсийг хожлоо

Леброн Жеймс 35 оноог авч баг нь Клипперсийг хожлоо

Өнөөдөр NBA-ын талбайд 11 тоглолт боллоо. Сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Лос Анжелес Клипперс багтай энэ улирлын эхний тоглолтоо хийлээ. Тус тоглолтын эхлэлийг Кавай Леонард гайхалтай хийж эхний үе дуусахад 17 оноог авсан бөгөөд баг нь 37-24 харьцаагаар тэргүүлжээ. Гэвч гуравдугаар үед тэргүүллээ алдаж хоёр онооны дутуу хожигдож дуусгасан бөгөөд шийдвэрлэх үед 117-117 харьцаагаар тэнцжээ. Улмаар нэмэлт цагт Лейкэрс илүүрхэж дуусгаснаар 125-130 харьцаагаар ялалт байгуулж улирлын гурав дахь хожлоо байгуулжээ. Улмаар 2020 оны долдугаар сараас хойш Клипперсийг хожиж чадаагүй цувралаа зогсоосон байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 35 оноо, 12 самбар, 7 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 27 оноо, 10 самбар, 4 хаалт, ДиАнжело Рассел 27 оноо, 6 дамжуулалт, Остин Риверс 15 оноо, 7 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Кавай Леонард 38 оноо, 6 самбар, 5 дамжуулалт, Пол Жорж 35 оноо, 6 самбар, Рассел Уэстбрүүк 24 оноо, 11 самбар, 8 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Бусад тоглолтын үр дүн
Портлэнд Трэйл Блэйзэрс 110-101 Детройт Пистонс
Милоуки Багс 111-130 Торонто Репторс
Вашингтон Уйзардс 121-130 Атланта Хокс
Индиана Пэйсэрс 104-155 Бостон Селтикс
Брүүклин Нетс 109
-105 Миами Хит
Клевлэнд Кавалерс 98-89 Нью-Иорк Никс
Нью-Орлэйн Паликанс 110-106 Оклахома Сити Тандер
Шарлот Хорнетс 119-128 Хьюстон Рокетс
Денвер Наггетс 89-110 Минносато Тембэруолвс
Чикаго Буллс 105-114 Даллас Мавирекс

Мемфис Гриззлис 109-133 Юта Жазз
Сакермэнто Кингс 101-102 Голдэн Стэйт Уорриорс
Лос Анжелес Клипперс 125-130 Лос Анжелес Лейкэрс /нэмэлт цагт/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.