Бостон Селтикс талбайдаа Индиана Пэйсэрс багийг 51 онооны зөрүүгээр бутниргэлээ

Бостон Селтикс талбайдаа Индиана Пэйсэрс багийг 51 онооны зөрүүгээр бутниргэлээ

Өнөөдөр NBA-ын талбайд 11 тоглолт боллоо. Бостон Селтикс талбайдаа Индиана Пэйсэрс багийг хүлээн авч тоглож 51 онооны зөрүүтэй буюу 104-155 харьцаагаар бутниргэжээ. Улмаар 155 оноог авсан нь багийн түүхэндээ 1959 оноос хойшхи хамгийн өндөр оноог авсан байна.

Тус тоглолтод Жэйсон Тэйтум 30 оноо, 12 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Деррик Уайт 18 оноо, сэлгээнээс Сэм Хаусер 17 оноог авчээ. Эсрэг багаас Халибөртен тоглоогүй бөгөөд сэлгээнээс ТиЖи МакКоннел 18 оноог авсан бол гараанаас 14 оноог Андрэй Нэмбард авчээ.

Бусад тоглолтын үр дүн
Портлэнд Трэйл Блэйзэрс 110-101 Детройт Пистонс
Милоуки Багс 111-130 Торонто Репторс
Вашингтон Уйзардс 121-130 Атланта Хокс
Индиана Пэйсэрс 104-155 Бостон Селтикс
Брүүклин Нетс 109
-105 Миами Хит
Клевлэнд Кавалерс 98-89 Нью-Иорк Никс
Нью-Орлэйн Паликанс 110-106 Оклахома Сити Тандер
Шарлот Хорнетс 119-128 Хьюстон Рокетс
Денвер Наггетс 89-110 Минносато Тембэруолвс
Чикаго Буллс 105-114 Даллас Мавирекс

Мемфис Гриззлис 109-133 Юта Жазз
Сакермэнто Кингс 101-102 Голдэн Стэйт Уорриорс
Лос Анжелес Клипперс 125-130 Лос Анжелес Лейкэрс /нэмэлт цагт/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ