Азийн наадмын аварга Б.Чинзоригоос допинг илэрчээ

Азийн наадмын аварга Б.Чинзоригоос допинг илэрчээ

Азийн наадмын эрэгтэй боксын 63.5 кг жинд аваргын алтан медаль хүртсэн Б. Чинзоригоос допингийн төрлийн бодис илэрсэн талаар Олон улсын шинжилгээний агентлагаас уржигдар буюу аравдугаар сарын 13-ны өдөр мэдээлэв.

Б.Чинзоригийн аравдугаар сарын 4-нд өгсөн шинжилгээний дээжээс S1  бүлгийн анаболик стериод болох метандионы метаболит илэрсэн гэж тус агентлагаас мэдээлсэн байна.

Гэхдээ манай улсын тамирчин Б сорьцоо шинжлүүлэх эрхтэй. Хэрэв допингийн төрлийн бодис илэрсэн нь батлагдвал дүрмийн дагуу олон улсын тэмцээнд орох эрхийг нь дөрвөн жил хасдаг шийтгэлтэй аж. Уг асуудлыг Спортын арбитрын шүүхэд шилжүүлж, Азийн олимпын хорооны дүрмээр шийднэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ