Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Афганистаны талбайд 1-0 харьцаагаар хожигдлоо

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Афганистаны талбайд 1-0 харьцаагаар хожигдлоо

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ, Мексик, Канад улсад болох, 2027 онд болох Азийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Араб улсад болох урьдчилсан шат тоглож байна.

Тэд урьдчилсан нэгдүгээр шатанд Афганистаны шигшээ багтай таарсан бөгөөд нэгнийхээ талбайд ээлжлэн тоглосны дараа нийлбэр дүнгээр нэг нь цааш шалгарах учиртай.

Тэгвэл эхний тоглолт Афганистаны талбайд буюу Тажикистаны нийслэл Душанбе хотод манай цагаар 10-р сарын 12-ны 22:00 цагт боллоо. Улмаар тоглолтын үндсэн цаг дуусахад 1-0 харьцаагаар Афганистаны шигшээ хожил байгуулжээ.

Афганистан дахь улс төр, нийгмийн тодорхойгүй байдлын улмаас тус улсын шигшээ баг тоглолтуудаа Душанбе хотод хийсээр байна.

Тэмцээний хариу тоглолт 10-р сарын 17-ны 15:00 цагаас нийслэл Улаанбаатар хотод болно. Хэрэв Монголын шигшээ баг уг тоглолтод хожвол ДАШТ-ий урьдчилсан шатанд үргэлжлүүлэн тоглох юм.

Монголын хөл бөмбөгийн шигшээ баг дэлхийн чансааны 183-т жагсдаг бол Афганистан даруй 25 байраар дээр буюу 158-т эрэмбэлэгддэг.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ